МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулагддаг дөрөв дэх удаагийн “Бизнес Лиг” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөө тэмцээн “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн "Мөнх" спорт цогцолборт амжилттай болж өндөрлөжээ. 2015 оноос зохион байгуулагдаж буй тус тэмцээнд энэ удаа нийт 17 аж ахуй нэгж, компанийн баг өрсөлдсөн байна. Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, EZ Consulting, “Сүү” ХК. Мөнх спорт цогцолбор дэмжигч байгууллагаар ажиллажээ. Энэ жил 60 жилийнхээ ойгоо тэмдэглэж буй “Сүү” ХК ивээн тэтгэгч байгууллагаар оролцсон юм.Алтан медалийн эзнээр “Номин Холдинг” ХХК-ийн баг шалгарч мөнгөн медалийг "ТЭЦ-4" -ийн баг, хүрэл медалийг "Мобиком"-ын баг хүртжээ. Үнэ цэнэтэй тоглогчоор "Номин" багийн Б.Хангай шалгарч 200 мянган төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )