Баян-Өлгийд удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

 

Төрийн албаны зөвлөлөөс 2018 оныг “Хуулийн хэрэгжилт, хариуцлага, үр дүнгийн жил” болгон зарласан. Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Баян-Өлгий аймгийн удирдах ажилтны томилгоо, сонгон шалгаруулалтад хяналт шалгалт хийж зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгсөн тухай өмнө мэдээлсэн.  

Тус аймгийн Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга хууль зөрчиж томилсон,  сонгон шалгаруулалтад тэнцээгүй, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудыг чөлөөлж, тэдгээр ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлуулах захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлжээ.  Ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөл  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,  Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга зэрэг зургаан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарлаад байна. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.91.115.38) 2018 оны 04 сарын 12

Turiin albani zublul hyanaltaa sn tabij, shudarga yabuulah htei, ehlerd tomilgoo hiij bish shalgaltaa abch baigaad tomilgoogoo hiijlmeer bn.Bayan-Ulgiinhun yasan tunjin muutau bh yum be?Undesten dotroo orog omgiin temtsel hiigeed bdag, ter n mongoliin niigemd nuluuluud bn.Terniigee medehgui kazakuudiig gaduurhlaa gj olon yum yarina.Uursduu zugeer bj chadahgui hudal huurmag, huuli bus , shudarga bus ”dargaa” gsn byalduuch turh, ushuu honzontoi, mataas hiidgeeree mergejliin humuus bololtoi

0  |  0
Зочин (27.123.212.136) 2018 оны 04 сарын 12

Тэнэг юм даа казахууд бие биенээ муулаад Монголд нэр хүндгүй болж дууслаа.Медаль ,дарга ,хов гуравт умбаж яваа цөөхөн казахуудын эв найргүй байдлыг ашиглаж сошиалд турхирагч хүмүүс ч ихэслээ.Тэгж байгаад энэ сайхан дураараа амьдрал чинь дуусаж төрийн төмөр нүүр харуулах вий дээ.

0  |  0
халамхан(66.181.161.113) 2018 оны 04 сарын 12

Баян-Өлгий аймаг үнэхээр Гылымханы вант улс болсон. Сургуулиудын захирлуудаар дандаа дуучин, найр хөтлөгч нарыг томилсон. Нур төвд тамада хийж байсан 2-3 хүнийг хөдөө сургуулиудын захирлаар томилсон. Одоо тэд нар сургуулийг хоёр хувааж улс төржиж бн! Баян-Өлгийд иргэний дайн гарч байж л ийм юм арилна.

0  |  0
Ирээдүй(27.123.214.109) 2018 оны 04 сарын 12

Худлаа хуурамч тушаал гаргаад сурчихсан Энэ аймагт хууль үйлчилдэггүй нь үнэн Төр засгаар тоглоод бгаа тархины тураалтай дарганцар нартай тооцоо хийх цаг тун ойрхон Та нарыг Бурхан шийтгэнэ !!!!

0  |  0
МУ-ын ТАЗ-ийн даргад(202.179.31.49) 2018 оны 04 сарын 11

ТАЗ-ийн сонгон шалгаруулалтанд тэнцээгүй хүмүүсээ ажлаас нь чөлөөлсөн тушаал нь хуурамч шүү.Яагаад гэвэлсБСШУГ-ын дарга Х.ЗАУРЕ нь Улаанбаатар хотод БСШУСЯ-ны хурал цуглаанд оролцоод явж байгаа.Бусад агентлаг,хэлтсийн дарга нар болох хүмүүс ажлынхаа байранд тэр дарганцар местээ алдахгүйн төлөө ажлаа хийгээд сууж байна.Засаг дарга А.ГЫЛЫМХААН гэгч ЕС У.ХҮРЭЛСҮХИЙГ хуураад сурчихсан,аймгийн ИХТ-ийн хурлаар 4 удаа огцруулсан байхад миний мөрийн хөтөлбөр 95% биеэлсэн гэж ЕС-ыг хуурч хуурамч бичиг баримт үзүүлэн дахин ЗД-аар улиран сонгогдсон юм.

0  |  0
Top