Хоёр бөхийн холбооны төлөөлөл мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 12

Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд халуун сэдэв болж байна.

Хэдхэн хоногийн өмнө /2018.03.24/ УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны тэргүүнээр сонгогдож тамга тэмдгээ хүлээн авсан. Энэ хурлаас хойш дээрх үйл явдлыг хууль бус, МҮБХ-ны албан ёсны Ерөнхийлөгч “Гацууртын” Л.Чинбат хэвээрээ байгааг мэдэгдэж хэдэнтэй хэвлэлийн хурал хийсэн билээ. Эндээс үүдэн аль нь жинхэнэ холбоо болох нь тодорхойгүй байдал үүсээд байгаа юм.

Тэгвэл өнөөдөр аварга Б.Бат-Эрдэнийн тэргүүлж байгаа холбооноос хэвлэлийн хурал хийлээ.

Улсын заан Ц.Магалжав “Дархан аварга маань бурхан болоод удаагүй байхад бөхийн холбооныхон хэрүүл тэмцэл хийх болсонд харамсаж байна. Л.Чинбат гэгч хүн Монгол телевизийн байранд залуу бөхчүүд хүүхдүүдийг цуглуулан Бөхийн өргөөг хүчээр эзэлж авах талаар ярилцсан байна. Бөхийн өргөөг шатаасан ч яахав хэмээн ярьсан нь биднийг өнөөдөр яаран мэдээлэл хийхэд хүргэлээ” гэв. Тэрээр үргэлжлүүлэн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр дахин бүртгэж гэрчилгээ олгосон байсан тул бүртгэлтэй холбоотойгоор МҮБХ-ноос гомдол гаргаж захиргааны хэрэг үүсгэхээр хандаад байгаа" гэлээ.

Энэ үеэр Л.Чинбатын тэргүүлдэг холбооны төлөөлөл орж ирэн хоёр холбооны дунд маргаан дэгдсэн юм.

Тус холбооны Цэцдийн зөвлөлийн тэргүүлэгч М.Хүдэрбаатар "Та нарын хууль ёсны гээд байгаа тамга, гэрчилгээг харъя. Тамгалаадах харъя. Шүүхээс хурал зохион байгуулж болохгүй гэсэн захирамж гаргасан байхад гуравдугаар сарын 24-нд хурал зохион байгуулсан нь хууль бус. Мөн гуравдугаар сарын 14-нөөс хойш тамга тэмдэг хэрэглэж болохгүй гэсэн шүүхийн захирамж ч байгаа. Гурван шатны шүүхийн шийдвэр яг одоо миний гарт байна. Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн шийдвэр гээд гурвуулаа байхад яагаад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм бэ. Та бүхэн үнэхээр албан ёсных юм бол бидэнтэй ирээд уулзаад, мэтгэлц гэж албан ёсоор хэлмээр байна"  гэсэн бол мөн тус холбооны зөвлөлийн гишүүн дархан аварга Х.Баянмөнх “Өнөөдөр би нас өндөр гарсан ч үнэний төлөө явна. Энэний төлөө бүх насаараа явж ирсэн. Тамга тэмдэг улсын бүртгэлийг нь хүчингүй болгочихсон байхад үйл ажиллагаа явуулаад байгаа танхай балмад зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Насны буянгаа эдлээд сууж байх ёстой гэж намайг хэлж байгаа бол огт үгүй.  Би үндэсний бөхийнхөө төлөө нүд аних хүртлээ тэмцэнэ" гэлээ.

 

 

А.Уян

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.182.178) 2018 оны 04 сарын 13

Mongoliin Undesnii Bukhiin Holboo gej neg aihavtar tom mungunii avdar baigaa yum baina daa. ene Gatsuurtiin Chinbat hurtel shulsee goojuulaad guigeed baihiig bodvol Oyutolgoigoos dutahgui erdenesiin sav baina daa.

0  |  0
Ээ(122.201.21.31) 2018 оны 04 сарын 13

Баянмөнх хурдан үхээд өгөөчээ. Чиний шунал дэндэж байна. Хэл амгүй авсандаа орхоо бод.

0  |  0
Irgen(122.201.22.86) 2018 оны 04 сарын 13

Ene hugiin umnuud bolimoor umaa, ichih nuuree elgendee naasan amitas,Khurelbaatar terguutnuud..

0  |  0
Зочин(112.72.14.187) 2018 оны 04 сарын 12

БАЯНМӨНХИЙН ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ ГЭВЭЛ ЭНЭ ХОРВОО БАГАДАНА.

0  |  0
Зочин(112.72.14.187) 2018 оны 04 сарын 12

БАЯНМӨНХИЙН ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ ГЭВЭЛ ЭНЭ ХОРВОО БАГАДАНА.

0  |  0
зочин(66.181.160.114) 2018 оны 04 сарын 12

Баянмөнх үнэнээ хэллээ, Бөхийн өргөөг авах гэж боссон цагаас нь хойш зүтгэж ирсэн. Бөхийн өргөөний төлөө нүдээ анитал явах юм бол удахгүй л юм байна. Харин МҮБХолбоо захиргааны хэрэг үүсгэн шүүхэд хандах нь зөв. Авилгад автагдсан анхан шатны шүүгчийн л буруушдээ анхнаасаа.

0  |  0
Зочин Монгол(202.179.24.183) 2018 оны 04 сарын 12

Энэ Чинбат, Хүрэлбаатар нар ичих нүүрээ элгэндээ наасан этгээдүүд. Чинбат шүүхийн шийдвэрийг яаж гаргуулсныг шалгах хэрэгтэй. Яах болохоороо Бөхчүүдийн 20 хувь холбоог авчихдаг юм. Шүүгчдэд учир байна. Чинбат маш их хэмжээний байшин барилгыг шүүхдэж авсан. Тэр олон лициензийн асуудлыг ч шалгах хэрэгтэй. Элбэгдорж түүнийг ямар утгаар хөдөлмөрийн бааьар болгосныг ч шалгах хэрэгтэй. Тэр бол баатар биш.

0  |  0
БӨХ(203.91.115.43) 2018 оны 04 сарын 12

БӨХИЙН ӨРГӨӨ НИЙСЛЭЛИЙН ӨМЧҮҮ, ТӨРИЙН ӨМЧҮҮ ТЭГЭЭД ӨМЧӨӨ МЭДЭЭД Л ШИЙДВЭР ГАРГААД Л ЭНЭ ТББ-УУДАД ТҮРЭЭСЛЭЭЧ

0  |  0
БӨХ(203.91.115.43) 2018 оны 04 сарын 12

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО ЮМ УУ, НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ГАЗАРЫН АЛЬ МЭДДЭГ НЬ БӨХИЙН ӨРГӨӨГ ӨӨРИЙНХӨӨ МЭДЭЛД ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЗАСГИЙН МЭДЭЛД АВААД ЭНЭ ТББ-УУД ЧАХЫГ НЬ ХАРААЧ

0  |  0
Зочин(103.11.194.106) 2018 оны 04 сарын 12

Ацнууд хэнд хэрэгтэй юм. Хэн чбайсан ер нь яадаг юм. Баялаг бүтээдэг бол ч бас яахав. Баялагаас хүртэгсэдтэй юу ярихав.

0  |  0
Top