Завхан аймагт их хэмжээний цас орсны улмаас авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах захирамжийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан гаргажээ.
4 дүгээр сарын 11-ний шөнө тус аймгийн ихэнх нутгаар цас ихээр орж, цасан шуурга шуурснаас улсын болон орон нутгийн чанартай Загастай, Ганцын даваа хаагдсан байна. Тиймээс Улиастайгаас Тосонцэнгэл, Архангай, Говь-Алтай аймгийн чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 13-ны 11.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байгаа юм байна.
А.Уян
Сэтгэгдэл ( 0 )