Х.Баянмөнх аварга Ж.Мөнхбатыгаа сүүлчийн замд нь үдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

Яг энэ цаг мөчид Монголын ард түмэн нэгэн цагийг эзэлсэн их аваргаа сүүлчийн замд нь үдэж байна.  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбаттай салах ёс гүйцэтгэхээр дархан аварга Х.Баянмөнх ирж гашуудан зогсож байгаа нь гэрэл зурагчны дуранд ийн буужээ. Халх даяар ааг омог, хүч бяр, ааль аашны домог мэт яригдаж “Хоёр мөнх” хэмээн дуурсагдаж явсан аваргаа, хамтрагчаа сүүлчийн замд нь үдэж зогсоно.


Энэ үеэр Ж.Мөнхбат аваргын бага хүү, Японы сүмо бөхийн их аварга М.Даваажаргал: “Аавтай минь салах ёс хийхээр хоёр мөнхийн нэг Их аварга Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна. “Хоёр Мөнх” 20 дугаар зууны Монголын үндэсний бөхөд шинэ уур амьсгал оруулж, их спортод ч хамтдаа амжилт үзүүлж эх орон ард түмнээ баясган цэнгүүлсэн билээ. Төрийн наадамдаа бие биенээ даван ялахын төлөө үнэн шударгаар барилдаж, дэлхийн дэвжээнд дэлхийн суутнуудыг хэрхэн ялах ухааныг хамтдаа сийлсэн хоёр мөнхийн маань үе түүх болон үлдэж байна. Баянмөнх аваргадаа урт насалж удаан жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе" гэжээ.  

Д.Түвшин

WWW.ZINDAA.MN


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсаны тухай “ЭРГЭЖ МОНГОЛДОО ТӨРНӨ” х өрөг нийтлэлийг болгооно уу.

 


Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.182.245) 2018 оны 04 сарын 14

Tuv aimgaas olon udaa songogdson M, N.Enhbolduud hotyn mer Batbold avragyn salah eslold ochihoor doosh orchih geed bsan uu Avraga bol TUv aimag Mongol tuurgatny munhiin aldartan Ta nar bol muu nertei l duusna shdee oron shoron geed l yavah biz

0  |  0
Nyamgerel(66.181.178.177) 2018 оны 04 сарын 14

.... Радиогоор: Заан Баянмөнх энэ жил 21 настай, үндсэн захиргаа нь Увс аймаг, арслан Мөнхбат энэ жил 24 настай, үндсэн захиргаа нь Төв аймаг гэж.... нэвтрүүлж байв. Дахиад өрлөө... Заан давшингуй, арслан ухрангуй. Хав дөрвөлжин золгоод авлаа. Заан хий мурьж түрэнгүүт арсланг хонгодоод авлаа. Түрж хөөлөө. Хөлий нь өргөөд ирлээ. Арслан хариугүй уналаа.... Заан хөлий нь алдчихлаа. Арслан тэнцлээ. Тэнцэнгүүт хүчий нь дагуулан тонгорлоо. Заан тонгороонд тэссэнгүй уналаа. Ингээд улсын арслан Мөнхбат түрүүлж, заан Баянмөнх үзүүрлэлээ. Мөнхбат аварга боллоо.

0  |  0
zochin(122.201.22.115) 2018 оны 04 сарын 14

tur zadsgas 1ch hun baihgui baigaan zevuun bnaa

0  |  0
Ээ(122.201.24.32) 2018 оны 04 сарын 13

Сагсуу хар Дагваа тоож ирсэнгүй дээ

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2018 оны 04 сарын 13

Saihan mongol avarga hoh tengeriin ornoo zalrahaar odloo, um ma ni bad me hum.

0  |  0
Зочин(112.72.11.102) 2018 оны 04 сарын 13

Ухаантай хүү сайхан үг хэлжээ. Цагийг эзэлсэн 2 аврагыг сөргөлдүүлэх гэсэн явуургүй бэртэгчингүүд одоо хүртэл хорлонтой үгээ чулуудсаар л байна уу. Жалга довны үзлээсээ салж чадахгүй бол нийгмийн хүн хог гэдгээ ухаарахгүй юм даа

0  |  0
Зочин(202.179.24.112) 2018 оны 04 сарын 13

Агуу их домогт Аварга та амгалан тайван нойрс доо. Ум мани бадми хум.

0  |  0
dgjdgjgdj(66.181.177.104) 2018 оны 04 сарын 13

iher yum shig yvsan zuunii hoyor avarga maani mongoliin ard tumnee olon ch jil baysgaj mongoliinhoo neriig hamtdaa tsuuraituulj yvsan saihan erchuuddee ta hoyor mine.negiigee udej salah es hiij bgaa uneheer baharhmaar er hun shig er humuus gej l iim bdag bh.um ma ni bad mi hum

0  |  0
зочин(203.91.112.6) 2018 оны 04 сарын 13

20-р зууны цагийг эзэлсэн их аварга маань эх гэртээ буцаж монголын ард түмэн эмгэнэл үзүүлж байна . Та эх нутугтаа амгалан нойрсоорой.Ум ма ни бад ми хум

0  |  0
Ганаа(66.181.160.72) 2018 оны 04 сарын 13

Аргагүй л цагийг эзэлсэн их аврага да.та минь эргэж бөхийнхөө торгон ногоон дэвжээ болсон хөх тэнгэрийн монголдоо эргэж дахин төрөөрэй .ум сайн амгалан болтугай

0  |  0
Үнэмшилгүй (66.181.181.251) 2018 оны 04 сарын 13

Сэтгүүлч тантай хамт барилдаж явсан хүн бурхын оронд очиж, та яг одоо бөхийн холбоо, өргөө гэж хэл ам хийх нь зөв үү гэсэн. Хариулт нь:: Би маш их баяртай байна!!!!!! Яагаад гэвэл бөхийн холбоог авах гэж залуу хөгшингүи .... Ийм хүн байх уу????? Хорвоо гэж!!!!!!! Ийм ой гутам далд санаатай бузар ХҮН ХОГ яаж өөдлөх вэ дээ???? Үр хүүхдэд нь маш хүндээр тусах вий!!

0  |  0
Нэг сайхан харагдсан(66.181.181.251) 2018 оны 04 сарын 13

Яс үндэс үүнд хамаагүй эээ!! Дүрвэд, Баяд, Буриад, алх огт хамаагүй!! Зүгээр л хувь хүнийхээ хувьд Хар Баянаа бол ХҮН ХОГ!!! Ийм бузар хүн үр хүүхэддээ гай түүтгэр, зовлон дууддаг!! Энэ Сэжгийн хар Баянааг хархаас ОЙ ГУТАЖ байна. Сэтгүүлч тантай хамт барилдаж явсан хүн бурхын оронд очиж, та яг одоо бөхийн холбоо, өргөө гэж хэл ам хийх нь зөв үү гэсэн. Хариулт нь:: Би маш их баяртай байна!!!!!! Яагаад гэвэл бөхийн холбоог авах гэж залуу хөгшингүи .... Ийм хүн байх уу????? Хорвоо гэж!!!!!!! Ийм ой гутам далд санаатай бузар ХҮН ХОГ яаж өөдлөх вэ дээ???? Үр хүүхдэд нь маш хүндээр тусах вий!!!!!!!

0  |  0
Muuguu(27.123.214.121) 2018 оны 04 сарын 13

Ai hoorhii .mongoldoo ergen toroh boltugai ih awraga mini

0  |  0
Зочин (112.72.14.123) 2018 оны 04 сарын 13

Ум ма ни бад ми хум. Монгол бөхийн дэвжээндээ эргэж төрөх болтугай

0  |  0
Эргэж монголдоо төрн(103.11.195.34) 2018 оны 04 сарын 13

ум сайн амгалан болох болтугай.

0  |  0
Бөх сонирхогч(122.201.21.35) 2018 оны 04 сарын 13

Агуу бөх таны алдар гавьяа хойч үед үргэлж мөнх дуурсагдах болно. Даяараан дуурсагдах далай даян дархан аварга минь ээ...

0  |  0
Odnoo(27.123.214.109) 2018 оны 04 сарын 13

Ta min burhanii orondoo taivan noirsdoo Um maani badmi hum

0  |  0
Zochin(27.123.214.121) 2018 оны 04 сарын 13

Um mani bad mi hum...

0  |  0
Зочин (64.119.26.24) 2018 оны 04 сарын 13

Баянмөнх аврага анддаа хүндэтгэл үзүүлж байгааг хараад сэтгэл өмөрч байна.

0  |  0
их аврага(202.170.68.20) 2018 оны 04 сарын 13

Ум сайн амгалан болтугай.

0  |  0
MN(202.131.243.190) 2018 оны 04 сарын 13

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

0  |  0
Radi(66.181.190.231) 2018 оны 04 сарын 13

Сайхан ухаантай үг хэлжээ. Ум сайн амгалан болтугай.

0  |  0
Top