Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар "Харьд одож буй бүсгүйд" шүлгийг сонордуулъя.
Харьд одож буй бүсгүйд
Эцгийн ясны хэлтэрхий энэ биед чинь оршдог
Эр зоригийн тэнхлэгийг хаана чиг алдаж болохгүй
Эхийн цусан дусал буй биед чинь урсдаг
Эерүү уяруу сэтгэлийг хаана чиг гээж болохгүй
Уудам сайхан Монголынхоо зөөлөн салхинд илбүүлж
Ухаант ардынхаа үгийг сонсож сурч явбаас
Гишгэсэн мөрөө чи дахин харахдаа харамсахгүй ээ
Гэртээ л байхдаа чи аз жаргалтай байх болно оо
Гадны эрчүүд ямар мах идэх биш дээ
Соотон халтарын дайтай мэдрэмж байгаа гэжүү
Эх хэлний гүн дэх эрхэмсэг нууцыг тайлалцаж
Эх орны чинь хөрс шиг зөөлхөн байж чадах уу
Мөрөөдөлгүй тэмцэлгүй нь гэртээ үлдсэн юм бишээ
Мөнгөгүй хөрөнгөгүй нь ч бас суугаад хоцорсон юм биш
Өнгөтнийг өмсөөгүй зэрэг дэвгүй бол бас биш
Үхтэл хайрлах үнэт зүйлс нь Эх орон нь тул гэртээ үлдсэн юм
Амьдралыг зөвхөн баялгаар бүү бод бүсгүй минь
Арван лангийн ембүүгээр ижий аав чинь зараагүй л байх
Өнөөдөр гоёх чимэг зүүлтэнд бүү хууртаа ч дээ
Үдэш оройны нимгэн нөмгөнд бүү дурлаа
Гаднаас хайж ирсэн бүгдээ чи эх ороноосоо олноо
Хүний нутагаас чи хийж бүтээхийг л сурч ирээрэй
Амьдрал биднийг хүлээдгүй тул ирээдүйгээ хадгал
Ахиж олдохгүй залуу насаа дэмий бүү үрээ ч
Монгол эрсийнхээ зүрхэнд үүрд нутагладаг бүсгүй минь
Мордохын хазгайгаасаа өмнө амжиж сайн бодоорой
Хэн хэзээ хаана харийн нутагт жаргасныг асуу
Хэлж өгсөнийг сайн бод
Хатан эхийн хээ сургаалийг нэг сана
Халх Монгол нутагтаа эргэж гэртээ ирээрэй...
Сэтгэгдэл ( 1 )
MUNHNARAN EEJEE