Хаалтын үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Техникийн захирал Ш.Жаргалсайхан, сургалтыг удирдан явуулсан Иран улсын иргэн Мортеза Мохасес нар оролцов. Монголын хамгийн өндөр зэрэглэлтэй 20 дасгалжуулагчийн оролцсон “А” ангиллын дасгалжуугчийн сургалтад тактикийн хичээлүүдийг мэргэжлийн түвшинд зааснаараа бусад дасгалжуулагчийн сургалтуудаас ялгаатай байсан юм.
Жил дамнан хоёр үе шаттайгаар болсон АХБХ-ны “А” ангиллын дасгалжуулагчийн сургалтын хариу хоёр сарын дараа гарч, АХБХ-ны өндөр зэрэглэлтэй Монгол дасгалжуулагчдын нэр тодроно. АХБХ-ны “А” зэрэглэлтэй болсон дасгалжуулагчид цаашдаа АХБХ-ны Pro couching сургалтад суух эрхтэй болно. Энэ удаагийн сургалтад оролцсон дасгалжуулагчдаас долоон хүний нэрийг Мортеза Мохасес АХБХ-нд өгч, “С” ангиллын дасгалжуулагчийн сургалтыг удирдан явуулах чадвартай сургагч багш болгон бэлтгэх ажээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )