Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 13-14-нд Спортын төв ордны “А” зааланд боллоо. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа долоо, эрэгтэйчүүдийн 81 кг-д Токиогийн “Их дуулга”-ын аварга ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар зургаа, эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг дөрөв, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ганболдын Хэрлэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Болдын Ганхайч гурав, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хоёр, 60 кг-д Ганхуягийн Мөнхбат, 52 кг-д Ганболдын Ганцэцэг нар анх удаа улсын аварга боллоо.
УАШТ-ий шилдэг жүдоч буюу “Иппон тропи”-гийн эзнээр эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд аваргалсан Г.Мөнхбат, эмэгтэйчүүдээс 48 кг-д түрүүлсэн М.Уранцэцэг, шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Т.Энхцэцэг нар шалгарав. Багийн төрөлд “Сүлд” спорт хорооны эрэгтэйчүүд, “Хилчин” спорт хорооны бүсгүйчүүд тэргүүллээ.
А.Уян
Сэтгэгдэл ( 0 )