Сушил Кумар ”COMMONWEALTH GAMES”-т гурав дахиа түрүүллээ

2018 оны 04 сарын 17

"Commonwealth Games" буюу Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын XXI наадам дөрөвдүгээр сарын 4-15-нд Австралийн Голд-Кост хотод болжээ. Наадмын талаарх дүн мэдээний талаар дараах мэдээллийг Монголын чөлөөт бөхийн холбооноос өглөө.

Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн тэмцээнд 12 орны бөхчүүд эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн жинд өрсөлдсөн байна.

Тус наадамд “Рио-2016” олимпийн наадмын аварга Эрике Вибе (Канад), олимпийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга Сушил Кумар (Энэтхэг), 2012 оны дэлхийн аварга Жессика Макдональд (Канад), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Одунайо Адекуройо (Нигери), “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Сакши Малик (Энэтхэг), ДАШТ-ий хүрэл медальт Мишель Фаззари (Канад), Бабита Кумар (Энэтхэг) тэргүүтэй шилдгүүд өрсөлджээ. Тухайлбал, 2017 оны сүүлээс их спортдоо эргэн ирсэн Энэтхэг улсын чөлөөт бөхийн олимпийн анхны медальт, анхны дэлхийн аварга Сушил Кумар Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд гурав дахь удаагаа түрүүлэв.


АВАРГУУД 

Эрэгтэйчүүд:

57 кг: Баласахеб Рахуль Авар (Энэтхэг)

65 кг: Бажранг Бажранг (Энэтхэг)

74 кг: Сушил Кумар (Энэтхэг)

86 кг: Мухаммаду Инаму (Пакистан),

97 кг: Мартин Эрасмусу (ӨАБНУ),

125 кг: Сумит Сумит (Энэтхэг)

Эмэгтэйчүүд:

50 кг: Винеш (Энэтхэг),

53 кг: Диана Викер (Канад),

57 кг: Фоласад Одунайо Адекуройо (Нигери)

62 кг: Олувафунмилайо Аденийи Аминат (Нигери)

68 кг: Блессинг Оборудуду (Нигери)

76 кг: Эрика Вибе (Канад)


Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top