“Орон нутгийн сэтгүүлчдийн форум” Орхон аймагт эхэллээ

2018 оны 04 сарын 18

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-тэй хамтран "Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-ыг Орхон аймагт энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Чуулганд 21 аймгийн 170 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчид оролцож байна. Орон нутгийн сэтгүүлчдийн форумын албан ёсны үйл ажиллагааг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлж нээлээ. Форумаар Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдал, Орчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудал, сэтгүүлчдийн ур чадвар, орон нутгийн сэтгүүлчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ.

МСНЭ-ийн 2018 оны бүтээлч ажлын төлөвлөгөөнд 23 салбар зөвлөлийг чадавхжуулах, сэтгүүлчдийн дунд дотоод болон гадаадад сэтгүүлч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, эвлүүлэгч, зураглаач, график дизайны сургалтуудыг зохион байгуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг орон нутгийн сэтгүүлчид рүү хандсан олон бүтээлч ажлууд тусгасан байна. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс форумын өмнө 21 аймагт айлчлал хийж тэдний өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг тодруулж, хэрхэн шийдэх арга замын талаар сэтгүүлчидтэй санал солилцож, зөвлөлдсөн юм. Түүнийг нэг нь эвлүүлэгч, зураглаач, график дизайны төрөлжсөн мэргэжлийн сургалтыг "Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-д оролцогсдыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөжээ.

"Сэтгүүлчдийн нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллага өөрөө санхүүгийн эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Харамсалтай нь орон нутгийн аль ч хэвлэл мэдээллийн байгууллага орлогоороо үйл ажиллагааны зардлаа даан ажиллахад хүнд нөхцөл байдалд ирээд байна. Тиймээс гадны төсөл хөтөлбөрүүдийг монгол улсад цаашлаад орон нутаг хэвлэл мэдээллийн байгууллага, хамтран, эсвэл дангаараа хэрэгжүүлж санхүүгийн эх үүсвэрээ зөвхөн дотоодоосоо биш гаднаас шийдэх боломжтой. Тиймээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид төсөл бичиж, боловсруулж сурах шаардлагатай”-г зохион байгуулагчид онцолж байна.

Албан ёсны судалгаагаар 2016 оны эцсийн байдлаар аймаг, орон нутагт нийт 113 хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж байна. Түүнээс 63 телевиз, 24 сонин, 26 радио орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Орон нутгийн сэтгүүлчид өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий Захирал Х.Бадамсүрэнтэй зангиагүй уулзалт хийнэ. Форумын төгсгөлд маргааш МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, аймгийн Салбар зөвлөлийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулна. Форумын үйл ажиллагаа Орхон аймгийн Сэлэнгэ амралтын баазад болж байна. 

 

ХӨТӨЛБӨР

ӨДӨР 1:  4 дүгээр сарын 16, Даваа гараг

Цаг

Хөтөлбөр

 

19:00 -20:00

Оролцогчдыг тосох:

Улаанбаатар хот, 21 аймгийн  зочид, төлөөлөгчдийг Улаанбаатар төмөр замын вокзал дээр тосох.

20:30

Улаанбаатар хотоос – Эрдэнэт хот руу хөдөлнө

 

 

ӨДӨР 2: 4 дүгээр сарын 17, Мягмар гараг

Цаг

Хөтөлбөр

 

07:30 

Оролцогчдыг угтах:

Форумд оролцох 21 аймгийн зочид, төлөөлөгчдийг угтаж авах

Төмөр замын вокзал, Эрдэнэт хот

08:00-09:00 

Өглөөний цай:

/Gold/ ресторан

 

 

 

09:00-11:00 

 

Сурвалжлага:

Уул уурхайн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг сурвалжлах

 

Орон нутгийн телевиз, төвийн телевизийн төлөөлөл

Танилцах аялал:

Эрдэнэт хотын үйл ажиллагаатай танилцах

Үлдсэн төлөөлөгчид

11:00-12:30 

Танилцах аялал:

“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-тай танилцах

Оролцогч, төлөөлөгчид

12:30-13:30 

Өдрийн хоол:

/Gold/ ресторан 

13:30-14:30 

Танилцах цаг:

Форумд оролцогч сэтгүүлчид аймаг аймгаараа гарч ирж, өөрсдийгөө дэлгэрэнгүй танилцуулна

/Gold/ ресторан

14:30-15:30 

Албан уулзалт:

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле мэдээлэл хийнэ

Ёслол хүндэтгэлийн өргөө 

15:30-16:30 

Албан уулзалт:

Орхон аймгийн удирдлагууд мэдээлэл хийж, сонирхсон асуултанд хариулна

Ёслол хүндэтгэлийн өргөө

16:30-17:00 

Зангиагүй уулзалт:

“Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэт хөгжил” үзэл санааны тухай

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр

Ёслол хүндэтгэлийн өргөө

17:00-17:30 

Чөлөөт цаг

 

17:30-18-30 

Сэлэнгэ амралтын бааз руу хөдлөх

 

18:30-19:00 

Амралтын газар байрлах

 

19:00- 20:00 

Оройн хоол

 

20:00 

Амралтын цаг

 

 

ӨДӨР 3: 4 дүгээр сарын 18, Лхагва гараг

Цаг

Хөтөлбөр

 

08:00-08:50

Өглөөний цай

 

08:50-09:00 

Нээлт:

Орон нутгийн сэтгүүлчдийн форумын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр

09:00-09:30

Илтгэл:

Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн өнөөгийн байдал болон Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэх үүрэг

 

Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар

09:30-10:00

Илтгэл:

Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдлын асуудал

 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, СГЗ ,Сэтгүүлч, Доктор Б.Галаарид

10:00-10:30

Сургалт, мэдээлэл:

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны мэдээлэл, сургалт

 

                                      Холбогдох удирдлага, мэргэжилтнүүд оролцоно

10:30-11:00

Сургалт, мэдээлэл:

Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газраас сургалт, мэдээлэл хийнэ

                                                Холбогдох удирдлага, мэргэжилтнүүд оролцоно 

11:00-11:30

Цайны завсарлага

 

11:30-12:10

Сургалт:

Орчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудлууд 

 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, СГЗ ,Сэтгүүлч, Доктор Б.Галаарид

12:10-13:30

Сургалт:

Маркетингийн төлөвлөгөө боловсруулах нь

 

Үндэсний маркетингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Мөнхбаяр

 

13:30-14:30

Өдрийн хоол

 

14:30-15:00

Чөлөөт цаг

 

15:00-16:30

Сургалт:

Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх Улсын төсвийн хөрөнгө оруулалтын тухай ойлголт

                         

16:30-17:00

Цайны завсарлага

 

17:00-18:30

Сургалт:

Олон улсын байгууллагад төсөл бичих нь

МСНЭ-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Элбэрэл

18:30-19:00

Чөлөөт цаг

 

19:00-22:00

Хүндэтгэлийн зоог, зангиагүй уулзалт:

 

                              Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий Захирал  Х.Бадамсүрэнтэй оройн зоог барьж, зангиагүй уулзалт хийнэ.

22:00

Амралт

 

ӨДӨР 4: 4 дүгээр сарын 19 Пүрэв гараг

Цаг

Хөтөлбөр

 

08:30-09:30

Өглөөний цай

 

09:30-11:00

Төрөлжсөн сургалтууд:

Зураглаач, эвлүүлэгч, найруулагчийн сургалт - Г.Энхтөр /МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн зөвлөлийн дарга, найруулагч/ 

 

Сонин сэтгүүлийн дизайныг сайжруулах нь - Я.Баярбаатар /Өдрийн сонины  дизайн компьютерийн төвийн дарга/

 

Цахим сайт эрхлэх, сошиал орчинд амжилт олох нь -  Э.Батхүү  /Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч/

 

Фм, Радиогийн хөтлөгч найруулагчдын ур чадварыг бэхжүүлэх нь –           “Хурд” агентлагийн Захирал Б.Баярсайхан

 

11:00-11:30

Цайны завсарлага

 

11:30- 12:00

Гэрээ байгуулах:

Салбар зөвлөлийн дарга нартай хариуцлага, үр дүнгийн гэрээ байгуулах

12:00-13:00

Өдрийн хоол

 

13:00-13:30

Дурсгалын зураг авхуулах: 

Оролцогч, төлөөлөгч

13:30-14:00

Форумын хаалтын үйл ажиллагаа

 

14:00-15:00

Эрдэнэт хот руу хөдлөх

 

15:00-17:00

Орхон аймаг дахь нутгийн зөвлөлүүдтэй уулзах

 

18:30 

Улаанбаатар хот руу хөдлөх

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top