Монголын Хөлбөмбөгийн Холбоо, "Андууд сити-клуб" ХХК, "Нисдэг мазала" ХХК-тай 2018-2022 оныг хүртэл нэг тэрбум төгрөгийн гэрээ байгууллаа. Гэрээнд зааснаар үндэсний дээд лиг жилд 200 сая төгрөгийн шагналын сантайгаар зохиогдохоор болсон. Энэ нь Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай гэрээ юм. Үндэсний лигүүд "Андууд, сити клуб" ХХК, "Нисдэг мазала" ХХК-ий "Мазала" брэндийн нэрээр овоглож, урьд өмнө байгаагүй өндөр шагналын сантайгаар зохион байгуулагдана. МХБХ 2015 онд “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гэрээ байгуулж, дээд лигийнхээ шагналын санг 100 сая төгрөг болгосон удаатай. Гурван жилийн дараа шагналын сангаа дахин 100 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн нь хөлбөмбөгийн спортын хөгжил хурдацтай урагшилж буйг илтгэсэн зүйл юм. Дээд лигийн тоглолтуудын тоглолтын тасалбар бүрээс 100 төгрөг, "Мазала" брэндийн борлуулсан ширхэг бүрийн 10 төгрөг нь "Мазаалай хамгаалах сан"-д дэмжлэг болж очно. "Мазала" дээд лиг энэ сарын 28-наас "Атлетик-220", "Арвис", "Гоёо Эф Си", "Дэрэн", "Сэлэнгэпресс", "Улаанбаатар сити", "Хангарьд", "Жипро", "Эф Си Улаанбаатар", "Эрчим гэсэн 10 багийн өрнөнө. Харин 05 тавдугаар сард эхлэх "Мазала" нэгдүгээр лигт анх удаа 12 баг тоглоно.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )