Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар "Бороо болж асгарна" шүлгийг сонордуулъя.
Бороо болж асгарна
Уруул дээр чинь унах бороон дусал чинь үнэндээ
Урьд нь дурласан залуугийн уруул байсан юм шүү, битгий арчаарай!
Зүрхээрээ дүүрэн дурлал тээсэн бүсгүй минь чи
Зөрж өнгөрөх залуу болгонд гуниг тарааж явдаг
Уйтгартай нүдний чинь зөөлөн харц хүртэл
Унтуулахгүй нойр хулжааж үүр цайтал зовоодог
Үхчихвэл би бороо болж асгар наа
Үсэнд чинь асуулгүй дураараа хүрэх гэж
Үнэсэж амжаагүй чинийхээ л урууланд
Үсэрч ороод өөрийгөө амтлуулах гэж
Арьсыг чинь дагаад л аяархан урсах гэж
Айж эмээлгүй дураараа илэн таалах гэж
Уйтгартай шиврээ бороо болчхоод
Унтуулахгүй чамайг шөнөжин гуниглуулна
Дараа нь чи уйтгарлаж орноосоо ч босохгүй
Дурлал намайг яаж зовоосныг тэгж би мэдрүүлнэ
Цонхон дээр чинь тэгээд дусал болж наалдаад
Цонхигор царайг чинь хараад ахиад л гуниглах болно
Үхсэн хойно минь ч гэрэлтэх
Дурлалынхаа л төлөө
Үхчихвэл би бороо болж асгарна
Чамайг л норгох гэж...
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
алцгар шүлэг бна
Бороо болж асгарахаасаа емне бодлыг нь эзэмдэж хамтдаа асгар