Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүд хоёр хуваагдаад учраа олж чадахгүй болсон, түүнчлэн бөхийн өргөөг хэн нь авах вэ гэдэг тэмцэл өрнөж байна гэх мэтээр мэдээлэгдэж байгаагаас үүдэн талуудад уг маргаанаа яаралтай эцэслэн шийдэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулсныг маргалдагч талуудад уламжиллаа.
МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон байна. Үндэсний их баяр наадмын бэлтгэлд гарахаас өмнө 30 шахам жил үргэлжилсэн хагарал хуваагдал, маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодоглож ард түмнээ цэнгээн баясгахыг бөхчүүд хүсч байгаа хэмээн уулзалтын үеэр мөн ярьсан юм.
Уг үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уулзалтын үед дурдлаа.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 14 )
Жудаг гэдэг үг уг нь бөх гэдэгтэй цуг баймаар,гэтэл яг эсрэгээрээ болчихжээ.Бөхийн өргөөг ард олны хандив тусламжаар босгосон юм чинь төр мэдэлдээ авч хувьчилаад хувьцаа гаргачих аа,наад хэдэн хэрэлдсэн хэрүүлийн бузартнууд гудамжинд хэрэлдэнэ биз,бөхийн өргөөн дотор лав биш
Ehleed shuuhiin shiidveriig bieliilj Chinbatad ajliig ni og.Yoronhiilogch shuuhees davj shiiddeggui yum.R.Nyamdorj argagui bolood ireheeree huuli bus hural hiij albaar bohchuudiig hatgaj hagaral gargaad muuhai yum hiilee.
2 талаас оролцсон хэлэлцээр хийж эхлэх хэрэгтэй. Алий нь аль гэх юм. Маш олон жил үргэлжилж бгаа хэрүүл. Тэр болгонд Бат-Эрдэнэ аваргын талд шийдэгддэг. Нямдорж Данзан нар ХУ намын дэмжлэггүйгээр ийм олон жил бөхийн холбоог дангаараа мэдээд хөрөнгө орлогы нь зарцуулна гэж байхгүй. Нам улс төрийн хүчний оролцоо байсан нь илтэд. Аудит оруулж шалгахад бүх юмны учир тайлагданаа. Ерөнхийлөгч оролцох нь зөв. Барилгыг төр мэдэлдээ аваад менежментий нь бөхчүүдэд өгчвөл болмоор мэт. З-хан хүн /батэрдэнэ нямдорж данзан/ насаараа энэ том айлын орлогыг мэдэж зарцуулсан нь хэт амиа бодсон шуналт бирд мэт.
Ene bohiin orgoog bohiin holboonoos gargah heregtei bn aa. Heden tsaasnaas bolood negnee alahaas holgui bhiim aa ichij amydraachee
Baterdene awarga law chadahgui shyy. Uvsiin durwuduud bas chadahgui. er n shal uur huniig terguuneer songoh n zuw!!!
Бат эрдэнэ аварга одоо юу дутлаа гэж энэ вэ. МУ ын Ерөнхийлөгчид хүотэл нэр дэвшсэн хүн шүү дэ.
Бөхийн өргөөнөөс наад холбоогоо гаргачих тэгвэл хэрүүлч зогсоно өргөөг нь хувьцаат компиан болгоод хувьцааг нь иргэд байгуулагуудад зарчих
Яаж бодсон ч нийт бөхчүүдийн 20%хувь болсон цөөнхи, эрх ашгийн зөрчилтөй хэсгийн хүсэл шуналаас болж бөхийн нэр хүнд ингэж унах гутамшигтай.
Тус тусд нь уулзсан нь зөвөө, хамт уулзвал мэдээж бөөн тайлбар, хэрүүл болно. Төр оролцож нэг тийш нь болгох хэрэгтэй! Монголчууд бид энэ нийгэмд бүх л салбарт талцаж хоёр хуваагдаж байна. Энэ янзаараа бол нэг л өдөр мөхнө шүү!
Зи ч эвгүй гар шүү! Баянмөнх аваргын талд л тууж яваа.Нэг нэгээр нь уулзах нэртэй хор найруулсан байцаалт явуулахдаа ч яахав дээ.Улаан нүүрэн дээр нь улалзтал ярих бсан юм.Нийт бөхчүүдийн мөн иргэдийн оролцоотой,төрийн төлөөлөгч оролцсон нэгдсэн хурлаар шийдэр нь шудрага ёсонд нийцнэ дээ.Баянмөнх гуай ч буяндаа олон жил ихээхэн бузар хийж яваа хүн дээ.
Зикагийн Тамгын даргыг ч хурааж болно шүү
Estoi zow. Oorsdiin erh ashgiin toloo mongolchuudiig taltsuulj duusla.