Монголын Хөлбөмбөгийн холбоо 2017 онд "Үндэсний дээд лиг"-ийн нээлтийн үеэр урлаг, спортын одод оролцсон "Оддын хөлбөмбөг" тэмцээнийг анх удаа зохион байгуулсан. Энэ  сарын 23-ны өдрийн Даваа гарагт ДАШТ-ий цом Монголд анх удаа ирэх өдрийг тохиолдуулан "Оддын хөлбөмбөг" тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.  Энэ удаа Монгол Улсад Олимпийн наадмын анхны алтан медалийг авчирсан МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, МУГТ Э.Бадар-Ууган нар хоёр багийг ахалж, ерөнхий дасгалжуулагчдаар СТА Н.Онон, МУГЖ Г.Золбоот нар ажиллана.