Нэг тоглолтод 4 легионер гарах нь залуу тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 22

 2018-2022 он хүртэл жил бүр 200 сая төгрөгийн шагналын сантай зохион байгуулагдахаар болсон “Мазала” үндэсний дээд лигийн анхны улирлын техникийн зөвлөгөөн болжээ.  “Мазала” үндэсний дээд лиг “Эрчим”, “Улаанбаатар сити”, “Атлетик 220”, “Дэрэн”, “Сэлэнгэпресс”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Эф Си Улаанбаатар”, “Арвис”, “Жипро” гэсэн шилдэг 10 клубийн хооронд энэ сарын 28-наас ирэх намрын 10 дугаар сарын 07-ыг хүртэл үргэлжилнэ. Шагналын сан өссөнтэйгөөр холбоотойгоор  “Цэвэр тоглолтын зарчим”-ыг сайтар баримталж тоглох ёстойг техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн багууд санал нэгтэй зөвшөөрчээ. Энэ жилээс  үндэсний дээд лигийн нэг тоглолтод  гадаадын иргэншилтэй гурван тоглогч тоглоно. Өмнөх жилүүдэд талбайд дөрвөн легионер тоглогч гарч байсан нь шинэ залуу Монгол тоглогчид төрөхөд ирэхэд сөрөг нөлөөтэй байна гэж МХБХ-ны Зөвлөл үзэж уг  шийдвэрийг гаргасан юм байна.

 А.Эрдэнэ 

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top