Буриад бөхөөр нэг алт хүртжээ

2018 оны 04 сарын 23

Буриад бөхийн “Цагаан дарь эх” олон улсын тэмцээн өчигдөр /2018.04.22/ ОХУ-ын Буриадын Улаан-Үүд хотод боллоо. 11 дэх удаагийн тэмцээнд Буриад Монгол, Тува, Якут, Эрхүү, Хакасс, Байгалийн хязгаарын 1000 гаруй бөх өсвөр үе (30, 35, 40, 45, 50, 55, 60, -65, +65 кг), насанд хүрэгчид (63, -75, +75 кг)-ийн ангилалд өрсөлджээ.

Монголын багийг чөлөөт бөхийн олон улсын шүүгч, спортын мастер Г.Амархүү ахалж, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн багш, ОУХМ Б.Идэрсайхан, “Аварга” сургуулийн багш, спортын мастер Б.Өсөхбаяр нарын удирдлага дор чөлөөт бөхийн 20 гаруй тамирчин оролцсон байна.
 

Өсвөр үеийн +65 кг-ын жинд Цэдэнбалжирын Баярсайхан алт, -65 кг-д Батжаргалын Маргад-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ. Насанд хүрэгчдийн ангилалд  “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ -75 кг-ын жинд дөрөвдүгээр байрт орсон байна.


2007 оноос хойш Буриадын хамба лам Дамба Аюшеевийн ивээл дор болж буй тэмцээний энэ жилийнхийг ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгч Владимир Путинд зориулж, түүний нэрэмжит болгон зохион байгуулсан аж. Тэмцээний өсвөр үеийн жин тус бүрт эхний 16, насанд хүрэгчид эхний найман байрт орсон бөхчүүдийг шагнажээ.


Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sergelenbaatar(27.123.214.103) 2018 оны 04 сарын 24

Sain bna shuu duu nar min

0  |  0
Top