Хүүхдийн хүмүүжил, хариуцлагыг төлөвшүүлэх зөвлөгөөн Баян-Өлгий аймагт боллоо

2018 оны 04 сарын 23

Хүүхдийн хүмүүжлийг төлөвшүүлэх, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, тодорхой төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох зорилгоор Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Бид ирээдүйн манлайлагчид” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Өлгий сумын удирдлагууд болон Шүүх, Прокурор газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Ерөнхий боловсролын бүх сургуулиуд, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Баян-Өлгий аймаг дахь салбар болон төрийн бус байгууллагууд оролцож, холбогдох чиглэлээр мэдээ, мэдээлэл өглөө.

Зөвлөгөөнд 500 гаруй сурагч оролцсон бөгөөд хүмүүжилтэй зөв хүн болж төлөвших, мэдлэг, боловсролоо дээшлүүлэх нь ирээдүйн манлайлагч болох үндэс суурь гэдэг мэдлэг эзэмшлээ.

Image may contain: 2 people, people on stage

Image may contain: 9 people, crowd

No automatic alt text available.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top