Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Жюү жицүгийн дэлхийн хүүхдийн их наадамд Монгол Улсаас өсвөрийн ангилалд 30 тамирчин оролцож 17 алт, 7 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ.
"Garuda" клубын тамирчид болох төрсөн ах дүү Б.Алтан-Эрдэнэ, Б.Ган-Эрдэнэ нар алт, мөнгөн медаль, "MONDE BJJ" клубын тамирчин Ж.Цэгмид мөнгөн медалийн эзэд болсон бол Сэлэнгэ аймгийн "Шинэ Бадрах" дэвжээний тамирчин З.Содбилэг алт, цагаан бүсний ангилалд Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний М2 ангиллын 77 кг-ын жинд Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний 62 кг-ын жинд Хилчин спорт хороо, Гаруда клубын тамирчин Г.Монголжин хүрэл, охидын шар бүсний ангилалд Т.Ариунзаяа алтан медаль, Нандин-Эрдэнэ алт, Энхбулаг мөнгөн медаль хүртжээ.
Тус тэмцээнд 1000 гаруй тамирчин оролцсон байна. Манай тамирчдаас хамгийн бяцхан нь зургаан настай А.Хүслэн байсан бөгөөд тэрээр Кids-2 ангиллын 23 кг-ын жинд алтан медаль хүртжээ.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 7 )
ene bagiin huwtas manai olympiin tamirchidiinhaas iluu goy yum baina
Мундаг бондгорууд ... Өхөөрдөөд хэлэх үг ч олдохгүй юм. Жинхэн бурхдууд байна даа ... маш хөөрхөн юм ... Тив, дэлхийд алдраа цуурайтуулсан мундаг хүмүүс болж улс эх орноо сайхан хөгжүүлээрэй!
Amjilt amjilt
Buhiin turul yumuu?
Мундаг бондгорууд ... Өхөөрдөөд хэлэх үг ч олдохгүй юм. Тив, дэлхийд алдраа цуурайтуулсан мундаг хүмүүс болж улс эх орноо сайхан хөгжүүлээрэй!
Oo zaza
Ирээдүйн мундаг тамирчид байна даа амжилт хүсэе дүү нартаа