Дэлхийн Хөлбөмбөгийн холбооноос хөлбөмбөгийн дэлхийн аваргын “Алтан Дагина” цомыг дэлхийн 53 улсын 91 хотоор аялуулж байна. Өнөөдөр Монгол Улсад Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд олон нийтэд үзүүллээ. Энэхүү "Алтан дагина" цом нь 6.1 кг жинтэй, 36.8 см өндөртэй бөгөөд 18 каратын таван кг алт орсон ажээ. Эл нэр хүндтэй цомд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин эсвэл тухайн улсын Ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг гэнэ. “Алтан дагина”-ыг хүлээн авах ёслолд Ерөнхийлөгч, хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг,16 хүртэлх насны охидын шигшээ баг, Ахмадын шигшээ багийнхан, 21 морин хуурч, 21 бүжигчин оролцжээ. Цом Монголын хөлбөмбөгийн талбайд 30 минут саатсан юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )