Дартсын спортын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 360 тамирчин оролцож цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Тэргүүн байрыг О.Пүрэвсүрэн, дэд байрыг Д.Пүрэвбаатар, гутгаар байрыг Олон улсын хэмжээний мастер Х.Одхүү, Спортын мастер Ц.Баатархуяг нар эзэлжээ. Дартсын эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт Ц.Мөнзаяа, хоёрдугаар байрт Г.Сүрэн, гуравдугаар байрт Ч.Оюунцэцэг, Олонзаан нар шалгарсан аж. Улсын аваргад түрүүлсэн О.Пүрэвсүрэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/130 тоот тушаалаар Дартсын спортын Олон улсын хэмжээний мастер цол олгосон байна.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 1 )
Tiimee chadaltai sain tamirchin bolox zalyy