Монголын Хөлбөмбөгийн холбооноос хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан дагина” цом Монгол Улсад анх удаа ирсэнтэй холбогдуулан “Оддын хөлбөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулсан юм. Анхны тэмцээнд оролцож байсан урлаг, спортын олон алдартнууд энэ жил дахин өрсөлдлөө. Улаан өмсгөлтэй буюу “Шонхорууд” багт Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган, Аварга Ч.Санжаадамба, жүжигчин Т.Бархүү, У.Цогтбаяр, М.Баярбат, Манлай, Н.Ялалт, Э.Цогтбаяр, С.Болд-Эрдэнэ, “Ice Top” хамтлагийн дуучин Д.Манлайжаргал, дуучин Т.Батсайхан, “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаатар, загвар өмсөгч М.Оргил, сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Т.Санчир нар тоглолоо. Цэнхэр өмсгөлтэй “Барсууд” багаас Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Аварга С.Мөнхбат, гарьд Н.Ганбаатар, Гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин Э.Ууганбаяр, С.Тэмүүжин, Лхагвацэрэн, Д.Энхбаяр, Э.Алдар, “Digital” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг, дуучин П.Идэржавхлан, “Чоно” хамтлагийн дуучин Д.Дэрмээ, “Хурд” хамтлагийн хөгжимчин Мөнхбат, дуучин П.Баярцэнгэл, “Motive” хамтлагийн дуучин Ц.Эрдэнэбаяр, сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Б.Билгүүн нар талбайд гарчээ. Тоглолтын эхнээс СТА, жүжигчин Н.Онон дасгалжуулагчтай “Шонхорууд” баг өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатай хожсоноор таван сая төгрөгийн шагналын эзэд болсон байна. “Барсууд” багийнхан гурван сая төгрөгийн урамшуулал авчээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )