“Эрчим” баг давамгайллаа алдлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 25

Үндэсний дээд лиг, Монголын Хөл бөмбөгийн холбооны цомын аварга багууд шинэ улирлын нээлтийг хийдэг “Супер цом”-ын тоглолт “Эрчим”, “Улаанбаатар сити” багуудын хооронд болсон. “Супер цом”-п зохион байгуулагдсан цагаас хойш зургаан удаа түрүүлсэн “Эрчим” баг давамгайллаа алдлаа.  Анх удаа “Супер цом”-ын төлөө тоглосон “Улаанбаатар сити” багийн тоглогч 11 дугаартай Б.Төгсбилэг, 35 дугаартай Ц.Түмэнжаргал, шинээр авсан легионер  тоглогч 31 дугаартай Артур Коуасси, 39 дугаартай  нар нэгдүгээр үед “Эрчим”-ийн хаалганд гоол оруулжээ. “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аварга “Эрчим” багийн легионер Мотохиро Канаширо,тоглогч  С.Дорж нар хоёрдугаар үед гоол оруулсан байна.  2011 оноос хойш анх удаа “Супер цом”-ыг  “Эрчим”-ээс өөр баг  буюу “Улаанбаатар сити” клубийнхэн өргөлөө.

А.Эрдэнэ

 www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top