Алтан медалийн эзэн Д.Ууганбаяр
Өмнөд Африкт пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ өчигдөр /2018.04.25/ эхэллээ. Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэднээс одоогоор гурван тамирчин хүч үзэж, хоёр нь медалийн тавцанд гарлаа. Тухайлбал, тэмцээний М-1 ангиллын 105 кг-ын жинд Д.Ууганбаяр цээжнээс 260 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болж байна. Мөн энэ ангиллын 120 кг-ын жинд Ц.Баярхүү 245 кг шахснаар мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Монголын хүчний гурван төрөлтийн баг тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн бахдам амжилттай тэмцээнийг ДАШТ-ийг эхлүүлээд байна.
Мөнгөн медалийн эзэн Ц.Баярхүү
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэе