”Дэрэн” шинэ цэргийнхээ гоолоор хожил авлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 29
“Мазала” үндэсний дээд лигийн нэгдүгээр тойргийн хоёр дахь тоглолт “Андууд сити”, “Дэрэн” клубүүдийн хооронд болоход Нишио Тацүяа тоглолтын цор ганц гоолыг орууллаа. Өнгөрсөн жил “Хоромхон” клубт хүчин зүтгэж явсан Япон довтлогч энэ улиралд “Дэрэн“-д нэгдэж, эхний тоглолтдоо хожлын гоолыг өөрийн нэр дээр бичүүлэв. Тоглолт 88 дахь минут хүртэл гоолгүй үргэлжилсэн ч эцсийн мөчид “Дэрэн”-ийн залуус хожлын гоолыг оруулсан нь энэ юм.

Шинэ улиралын өмнө нэрээ “Андууд сити” болгосон “Гоёо Эф Си” өнгөрсөн улиралд “Дэрэн”-тэй хоёр тоглохдоо нэг хожиж, нэг хожигдож байсан. Хоёрдугаар тойрогт “Андууд сити” “Хангарьд”-тай, “Дэрэн” “Эф Си Улаанбаатар”-тай өрсөлдөнө. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top