200 сая төгрөгийн шагналын сантай “Мазала”лиг эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 29

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай “Мазала” үндэсний дээд лигийн нээлтийн тоглолт “Сэлэнгэпресс”, “Хангарьд” багуудын хооронд боллоо. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаяраар удирдуулсан “Сэлэнгэпресс” ,Орхон аймгийн “Хангарьд”-ын эсрэг тун хянамгай тоглолт үзүүлэв. Тоглолтын үндсэн цаг гоолгүй тэнцээгээр өндөрлөж, шүүгчийн сунгасан нэмэлт 8 минутад хоёр гоол орлоо. Хоёрдугаар үеийн дундуур их хэмжээний цас орж, шүүгч тоглолтын түр зогсоосон учраас найман минутыг сунгасан юм. Шүүгчийн мэдлийн минут эхлээд удаагүй байхад “Хангарьд” багийн ахлагч А.Эрдэнэбаяр торгуулийн талбайн гаднаас алсын цохилт гүйцэтгэн гоол оруулж, 200 сая төгрөгийн шагналын сантай “Мазала” үндэсний дээд лигийн анхны гоолыг өөрийн нэр дээр бичүүлэв. Шүүгчийн сунгасан найман минут дуусахтай зэрэгцэн “Сэлэнгэпресс”-ийн 20 дугаартай тоглогч Ч.Отгонбаяр гоол оруулав. Ингэснээр “Мазала” үндэсний дээд лигийн нээлтийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. 

А.Эрдэнэ

 www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top