Дархан-Уул аймагт “Өөрийгөө ялах” бүх нийтийн марафон гүйлт боллоо

2018 оны 04 сарын 30

Иргэдийн дунд идэвхтэй хөдөлгөөнд суурилсан эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор Дархан-Уул аймагт “Өөрийгөө ялах” бүх нийтийн марафон гүйлт амжилттай зохион байгууулагдлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр 14 дэх жилдээ зохион байгуулагдсан тус марафонд оролцохоор Улаанбаатар, Булган, Эрдэнэт, Сэлэнгэ зэрэг арваад аймаг, хотоос 1100 гаруй тамирчид зорин ирсэн бөгөөд холын зайд 21, богинын зайд 4 км замыг туулж өрсөлдсөн юм. Цаг агаарын хувьд тэсвэр тэвчээр шаардсан, тамирчдын хувьд жинхэнэ сорилт болсон гэдгийг оролцсон хүмүүс хэлж байлаа.

Гүйлтийн явцад гүйгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахаар Дархан-Уул аймгийн ЭМН-ийн эмч нар ажиллаж, замын хөдөлгөөнийг зохицуулан ЗЦГ-аас маршрутын дагуу хамгаалалт гаргаж ажилласан байна.

Тэмцээнд түрүүлсэн 17-оос доош, 18-49, 50-аас дээш насны ангиллаар эрэгтэй, эмэгтэй эхний гурван байрын нийт 30 тамирчинг УИХ-ын гишүүн Б.Жавхлан алт, мөнгө, хүрэл медаль, цом, дурсгалын зүйлсээр шагнаж урамшуулсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top