FIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо) 3x3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНХАУ-ын Шинжэн хотод өндөрлөлөө.
Эрэгтэй 21 баг өрсөлдсөнөөс Австралийн шигшээ баг түрүүлж алт, Монголын баг мөнгөн медаль Японы баг хүрэл медалийн эзэд болов. Манай улсын багт Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтжээ. Тэдний хувьд алтын төлөө Австралийн багтай эн тэнцүү өрсөлдсөн ч мөргөн медаль дээр буусан юм. Өнгөрсөн жил Монголын баг энэ төрөлд Ази тивийнхээ аварга болж байсан. Энэ жил ч мөн ялгаагүй сагсан бөмбөгөөр Ази тивийн улсуудын дунд Монголын баг хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж чадлаа.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )