Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн "Мазала" үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт "Андууд сити", "Хангарьд" багуудын хооронд боллоо. Улирлын өмнө нэрээ "Андууд сити" болгосон "Гоёо Эф Си" клуб өнөөдөр "Мазала" үндэсний дээд лигийн төдийгүй, шинэ нэртэй болсноосоо хойш анхны хожлоо авлаа. Хоёр баг эхний тойргоос хожил аваагүй учраас энэ тоглолтод тун хянуур тоглолтыг үзүүлж, эхний хагас гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цор ганц гоолыг "Андууд сити"-ийн довтлогч Б.Хаш-Эрдэнэ хоёрдугаар үеийн 71 дэх минутад оруулав.Ийнхүү "Андууд сити" анхны хожлоо авсан бол Орхон аймгийн "Хангарьд" баг хоёр тойргийн дараа нэг тэнцээ, нэг хожигдолтой үлдлээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )