Хакүхо М.Даваажаргал засуул хийжээ

2018 оны 05 сарын 07

Японы Токио хотод болсон Монголчуудын хаврын баярт 70 гаруй мянган хүн оролцжээ.

Япон дахь Монголчууд жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийг хаврын баяр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. "Япон дахь Монгол Оюутны Холбоо"-ноос энэ жилийн баярыг тавдугаар сарын 4-5-ны өдөр зохион байгуулжээ.

Хаврын баярын бөхийн барилдааныг Сүмогийн их аваргууд үзэж сонирхсон байна. Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга, ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүү бөхийн цолыг дуудсан нь наадамчин олны баяр дээр баяр нэмжээ. Тэрээр мөн өнгөрсөн жилийн хаврын баяраар засуул хийж байсан юм.

Тус баярыг 1998 онд "Япон дахь Монгол оюутны холбоо"-ноос анхлан зохион байгуулж байсан бөгөөд эх орноо дэлхийд сурталчлах томоохон арга хэмжээ болсоор ирсэн билээ.


А.Түвшин

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(155.4.22.143) 2018 оны 05 сарын 08

70 000 hun gene uuu

0  |  0
Top