Евгения Медведева дасгалжуулагчтайгаа муудалцаж Оросоос явах уу

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 08

Олимпийн хоёр медальтай, дэлхийн болон Европын хоёр удаагийн аварга уран гулгагч Евгения Медведева дасгалжуулагч Этери Тутберидзегээ орхижээ. Тэрбээр ОХУ-ын хамгийн алдартай дасгалжуулагч нарын нэг Этери Тутберидзегийн удирдлаганд 11 жил ажилласан билээ.

Евгения Медведева дасгалжуулагчаа солино гэх яриа Пёнчаны олимпийн дараагаас гарсан юм. Гэхдээ уран гулгагч бүсгүй үүнийг үгүйсгэж байсан. Тэгвэл Медведеваг Канадын дасгалжуулагч Брайан Орсертой хамт ажиллах болсон гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Тэр ч бүү хэл уран гулгагч бүсгүй Оросоос явж магадгүй байгаа гэнэ.

Дасгалжуулагч Этери Тутберидзегээс энэ талаар асуухад “Женя надаас явсан. Тэр миний мессежид хариу өгөхгүй байгаа. Надад тодорхой зүйл юу ч хэлэхгүй байна” гэжээ. Женя өөрөө ч яагаад дасгалжуулагчаа сольж байгаа, Оросоос явах эсэх талаараа ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж. Зарим хэвлэлд бичиж байгаагаар Евгения Медведева Пёнчаны олимпийн аварга болсон нутаг нэгт уран гулгагч Алина Загитовагаас болж дасгалжуулагчтайгаа муудалцсан байж магадгүй гэнэ. Этери Тутберидзе Алинад илүү их анхаарал хандуулж байна гэж Медведева нэг удаа багшдаа хэлж байсан аж.

Этери с Евгенией и Алиной Загитовой

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top