Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагч асан Алекс Фергюсоны тархинд цус харвасны улмаас өчигдөр яаралтай хагалгаанд оржээ. Хагалгаа амжилттай болсон талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ жил 76 настай шотланд эр “Манчестер Юнайтед”-ыг 26 жил удирдаж, 38 цом хүртээд 2013 онд гавьяаныхаа амралтад гарсан юм. Тэрээр 1999 онд улсын аварга, цомын тэмцээн, “Аваргуудын лиг”-т түрүүлж гурвалсан амжилт гаргасан тул Их Британийн эзэнт гүрнээс Сэр хэмээх хүндэт хэргэмээр шагнуулсан юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Eruul enhiig husie! Holbombogiin aguu LEGEND!
mergejliin uvchin dasgaljuulagch nar temtseenii ued daralt n barag 200tai bdg