Испанийн хөлбөмбөөгийн дээд лиг Примера дивизионы 36 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ тойрогт эвлэршгүй өрсөлдөгчид болох “Реал”, “Барселона” багийн тоглолт Камп Ноу цэнгэлдэхэд болж, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр “Реал”-ын дасгалжуулагч Зинедин Зидан Каталоны багийн талбайд зочилсон эхний дөрвөн тоглолтдоо хожигдоогүй анхны дасгалжуулагч болов.
Тэрээр Каталоны багийн талбайд хоёр тэнцээ /1:1, 2:2/, хоёр хожил /3:1, 2:1/ авсан юм. Харин Сантьяго Бернабеуд гурван удаа хүлээж авахдаа Каталоны багт хоёр удаа хожигдож /0:3, 2:3/, нэг удаа хожсон /2:2/ байна.
Испанийн АШТ-ийг 35 тоглолтод 87 оноо авсан Барселона тасархай тэргүүлж, аваргалах болзлоо хангасан бол Мадридын “Атлетико” 75, “Реал” 72 оноотой эхний гурван байрт явж байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )