Тэд дэлхийд тэргүүлсээр байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 10
Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын шинэчлэгдсэн чансааг гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Уг чансаагаар эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 57 кг-д олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа нар жиндээ тэргүүлжээ. Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа жиндээ 6911 оноогоор итгэл төгс тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний ард Японы тамирчин Цукаса Ёшида 5460 оноогоор удаалсан байна.
Шинэчилсэн чансаагаар 48 кг-д  М.Уранцэцэг 5500 оноогоор тэргүүлсэн бол Японы Тонаки Фүна 5486 оноогоор удаалсан байна.  

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.180.161) 2018 оны 05 сарын 10

Бид ч эднийгээ амжилт гаргахаар Монгол улс хөгжинө гээд их л тусалж дэмжиж хамаг байдгаа өгсөн. Бидний амьдрал нүхэнд тэдний амьдрал наран дээр л боллоо доо.

0  |  0
Top