Германы Мюнхен хотноо яг 11 хоногийн дараа буюу энэ сарын 22-нд буудлага спортын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тус тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн мөнгө, Дэлхий аваргын хүрэл медальт О.Гүндэгмаа тэргүүтэй манай баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.
Тодруулбал, Монголын буудлага спортын үндэсний шигшээ багийн зургаан тамирчин, дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нараар удирдуулан Мюнхенийг зорино. Тэмцээний эмэгтэйчүүдийн гар бууны төрөлд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа болон Азийн аварга Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар цэц сорих аж. Харин урт бууны төрөлд “Рио-2016” олимпийн наадам эх орноо төлөөлсөн Г.Нандинцэцэг, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа нар буудна.
Эрэгтэй буучдаас Н.Баяраа урт бууны төрөлд мэргэнээ сорих бол Э.Даваахүү гар буугаар өрсөлдөх гэнэ.
Дашрамд дурьдахад, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн хувьд мэргэн бууны овоо хараанаас нүд салгах болоогүй бөгөөд ирэх Олимпын бэлтгэлээ ийнхүү базаасаар явна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Mundag busgui amjilt
тохой нь их өвөрмөц шүү,мэргэн буудахад сайнаар нөлөөлдөг байх,эсвэл шагайсаар байгаад ийм болдог ийм болов уу