ЗХУ-ын баатар Дарма Жанаевич Жанаевын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөрийн олон улсын тэмцээн ОХУ-ын Буриад улсын Кижинга районд тавдугаар сарын 8-9-нд боллоо.
Аугаа эх орны дайны 73 жилийн ойд зориулсан тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн ОУХМ, олон улсын шүүгч Г.Амархүүгээр ахлуулсан 90 тамирчин Кижингагийн дэвжээнд зодоглов.
42 дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ-ын Якут, Улаан-Үд, Агь, Хиагт, Эрхүүгийн нийт 500 гаруй тамирчин хөвгүүдийн 16, охидын найман жинд өрсөлдөв. Манай өсвөрийн бөхүүд зургаан алт, таван мөнгө, 14 хүрэл, нийт 25 медаль хүртэн бахдам амжилт үзүүллээ.
Дасгалжулагчид:
Ж.Баярхүү, Г.Ганхөлөг Дархан-Уул аймаг, “Мегастарс”,
Г.Цэрэнпунцаг “Хангарьд”,
Г.Нямбаяр ТСБТСДуС,
Н.Баатар Сонгинохайрхан дүүрэг,
Б.Доржхорол “Говийн бөх” клуб,
Б.Батзаяа Сэлэнгэ аймаг
Тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Л.Жаргалсайхан дэнсэлсэн юм гэж МЧБХ-оос мэдээллээ.
МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД
ХӨВГҮҮД:
28 кг: Ц.Мянганбанзрагч (Дархан-Уул, Мегастарс) - хүрэл
41 кг: Г.Ганпүрэв (Дархан-Уул, Мегастарс) - хүрэл
45 кг: М.Нарангарав (Архангай) - хүрэл
51 кг: Б.Цэндсайхан (Сонгинохайрхан дүүрэг) - хүрэл
60 кг: М.Сүхбат (Говийн бөх) - хүрэл
- Ж.Далайдорж (Баянхонгор) - хүрэл
71 кг: А.Цэрэн-Очир (Дархан-Уул, Мегастарс) - мөнгө
- Б.Мөнхдаваа (Сонгинохайрхан дүүрэг) - хүрэл
80 кг: Мягмарсүрэн (Хангарьд) - мөнгө
+80 кг: Билгүүнтөгс (БТСДуС) - алт
ОХИД:
37 кг: Ө.Хулан (Дархан-Уул, Мегастарс) - хүрэл
- Аззаяа (Хангарьд) - хүрэл
43 кг: О.Солонго (Дархан-Уул, Мегастарс) - алт
- Ү.Ундралмаа (Дархан-Уул, Мегастарс) - хүрэл
46 кг: Ц.Халиун (Хангарьд) - алт
- Б.Ганцэцэг (Дархан-Уул, Мегастарс) - мөнгө
- Э.Золжаргал (БТСДуС) - хүрэл
49 кг: Б.Даариймаа (Сэлэнгэ) - мөнгө
53 кг: Т.Алтжин (БТСДуС) - алт
- А.Анужин (Сэлэнгэ) - хүрэл
57 кг: Цэнд-Аюуш (Чингэлтэй дүүрэг) - алт
- Жаргалмаа (Тулгат) - хүрэл
+57 кг: Д.Цогзолмаа (Говийн бөх) - алт
- Т.Мянганбаяр (Говийн бөх) - мөнгө
- Д.Халиун (Дархан-Уул, Мегастарс) - хүрэл
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )