Тайландын нийслэл Бангкок хотод хүндийг өргөлтийн олон улсын нээлттэй тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тайландын Хатан хааны нэрэмжит цомын аварга шалгаруулах тус тэмцээнд Монголын тамирчдын төлөөлөл оролцож буй юм.
Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд өрсөлдсөн спортын мастер Гомбосүрэнгийн Энэрэл хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Тус жинд Г.Энэрэл 91 кг-ыг өргөснөөр хүрэл медалийн болзол хангасан бөгөөд түүний жинд АНУ-ын тамирчин түрүүлэн Төрийн дууллаа эгшиглүүлжээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Amerik bish Malaiziin tug bna.Alt avsan ni.