Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 10-13-нд Узбекистаны нийслэл Ташкент болж өндөрлөлөө.
“Буэнос-Айрес-2018” өсвөр үеийнхний олимпийн наадмын эрх олгосон хөвгүүдийн 20, охидын 17 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчид бүтэн багаараа оролцсон юм.
Охид маань гурван мөнгө, таван хүрэл медальт хүртэж, 154 оноогоор багийн дүнгээр хоёрдугаар байрт орсон билээ. Тэгвэл хөвгүүд маань ганц ч медаль хүртэж чадсангүй, тэмцээнээ өндөрлүүлсэн талаар МЧБХ-оос мэдээллээ.
Тус тэмцээнд оролцсон манай хөвгүүдийн ихэнх нь анх удаа хилийн чанадад очсон нь энэ аж. Монголын чөлөөт бөхийн залгамж халаа болсон хөвгүүдэд Ташкентийн тэмцээн том сургамж, туршлага болсон нь дамжиггүй. Монголын өсвөр үеийн тамирчдыг хоёр сар хүрэхгүй хугацааны дараа буюу долдугаар сарын 2-8-нд Хорватын нийслэл Загребт болох ДАШТ хүлээж байна.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Ankh udaa geed l uursdiiguu umuuruh ym dugnelt hiildee avaagui bol avaagui .....