Дархан-Уул аймгийн хэмжээнд тариалалт 32,4 хувьтай явж байна

2018 оны 05 сарын 15

ХХААХҮ-ийн  сайд  Б.Батзориг  Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон холбогдох албаны хүмүүс  Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаж байна. Газар тариалангийн гол бүс нутаг болох дээрх аймгуудад тариалалтын явц ямар байгаа болон салбарын хөгжилд тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь судалж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

 Дархан-Уул аймгийн хувьд энэ онд аймгийн хэмжээгээр 15334 га-д үр тариа, 896 га-д төмс,1547 га-д хүнсний ногоо, 4500 га-д тосны ургамал, нийтдээ 22277 га-д тариалалт хийж, 14720.7 тонн буудай, 8601 тонн төмс, 14000 тонн хүнсний ногоо, 1350 тонн тосны ургамал тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн.

ХХААХҮ-ийн сайд Батзоригийн мэдээлснээр, тус аймгийн хэмжээнд хаврын тариалалтад нийтдээ 1.1 мянган тонн буудайн үр 161.1 тонн шатахуун, 408 тонн бордоо шаардагдах тооцоо гарсан. Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай төлбөртэйгээр олгохоор шийдвэрлэсний дагуу өнөөдрийн байдлаар 10 аж ахуйн нэгж, 2 иргэнд 188.9 сая.төгрөгний үнэ бүхий 331.5 тонн буудайн үр, 22 аж ахуйн нэгж иргэнд 202.9 сая.төгрөгний 112.4 тонн шатахууныг ТЭДС-ийн хөтөл салбартай гэрээ байгуулан олгоод байгаа юм байна.

Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2 байгууллага, 16 аж ахуйн нэгж, 4 иргэний үйлдвэрлэж нөөцөлсөн, худалдан борлуулж байгаа улаан будай, төмс, хүнсний ногооны үрийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулжээ. Хяналт шинжилгээнд хамрагдсан 3269.1 тонн улаан буудайн үрнээс 2109.5 тонн буюу 64.5 хувь, хүнсний ногооны үрний 956.5 кг үрнээс 431.5 кг буюу 45.1 хувь, 205 тонн төмсний үрийн 100 хувь нь тарих үрийн стандартын шаардлага хангасан үрээр тариалалтын ажлыг явуулж байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд хаврын тариалалтанд зүтгэх хүчний трактор 136, үрлэгч 113, чиргүүл дүүжин техник 236 ажиллаж байна. Техникийн хүчин чадлын тооцоог хийж үзвэл тариалалтыг дунджаар 12-14 хоногт хийж гүйцэтгэхээр байна.

Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 22 аж ахуйн нэгж, 4 иргэн хаврын чийг хаалтыг 8900 га-д, үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг 9200 га-д хийсэн байна.

   Аймгийн хэмжээнд тариалалтын ажил 5 дугаар сарын 02-нд эхэлж өнөөдрийн байдлаар тариалалт 32.4 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Үүнээс үр тариа 6332 га буюу нийт тариалах талбайн 41.3 хувь, төмс 245 га буюу 29.0 хувь, хүнсний ногоо 245 га буюу 15.8 хувь, тосны ургамал 386 га буюу 8.6 хувьд тариалалт хийсэн мэдээтэй байна.

 

Дархан-Уул аймгийн 2018 оны тариалалтын мэдээ

     

2018.05.14

 

д/д

Таримлын төрөл

Тариалах талбай/га/

Тариалсан талбай /га/

Гүйцэтгэл /хувь/

 

1

Үртариа: Үүнээс

15334.1

6332

41.3

 

Буудай

15334.1

5800

37.8

 

Арвай

0

532

0.0

 

2

Төмс

896

260

29.0

 

3

Хүнсний ногоо

1547

245

15.8

 

4

Рапс

4500

386

8.6

 

НИЙТ ДҮН

22277.1

7261

32.4

Эх сурвалж: ХХААХҮЯам

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(46.101.126.79) 2018 оны 05 сарын 15

Дан ганцаараа зүтгэх биш ард иргэд бид ч бас идэвхи санаачлага гаргаж, уриалах хэрэгтэй

0  |  0
Зочин(145.239.70.231) 2018 оны 05 сарын 15

Ард түмний хүүг ард түмэн дэмжихгүй бол болохгүй шүү дээ. Үргэлж манлайлж эх орноо цэцэглүүлж яваг

0  |  0
Top