43 жилийн өмнө Эверестэд авирч байгаад хөлөө хөлдөөж тайруулсан уулчин Ся Бою Эверестэд дахин авирч мөрөөдлөө биелүүлжээ.Тэр хөлөө тайруулснаас хойш 5 дахь удаагийн оролдлогоороо ийнхүү оргилд гарч чаджээ. Өнгөрсөн онд Эверестийн оргилд 634 хүн гарч, 7 хүн амь үрэгджээ. Ся Боюгийн хувьд 1975 онд хүчтэй шуурганы үеэр өвчтэй байсан багийн гишүүндээ өөрийн аяны хөнжлөө өгөн, хөлөө хөлдөөсөн аж. Эверестийн оргилд гарах зорилго өвөртөлсөн түүний хувьд тухайн үед хүчтэй шуурганы улмаас гурван өдрийн турш 8000 метрийн өндөрт гацсан түүхтэй аж. Гэвч хүний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд хоёр хөлгүй болсон ч эцэст нь ийнхүү Эверестийн ноён оргилд гарч чаджээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )