Монголын олимпийн боксын шигшээ багийн тамирчид ОХУ-ын Хабаровск хотноо жил бүрийн хавар уламжлал болгон зохиогддог Константин Коротковын дурсгалд зориулсан тэмцээнд амжилттай оролцлоо. 1961оноос эхэлсэн уг тэмцээн энэ жил 33 дахь удаагаа зохиогдов. Тус тэмцээн 2009 оноос Олон улсын сонирхогчдын боксын холбооны "А" зэрэглэлд багтсан юм. Энэ жилийн тэмцээнд ОХУ, Азербайжан, БНХАУ, Япон, Унгар, Индонез, Монгол, Латви, Тажикстан зэрэг 17 орны 100 гаруй боксчид хүчээ сорьжээ. 60 кг-д тоглосон Б.Жавхлан болон 64 кг-д хүч үзсэн Б.Түвшинбат нар аваргын алтан медалийн төлөө тоглов. Б.Жавхлан эхний тойрогт БНАСАУ-ын Чол Сон Кимийг 7:5, 1/4 шигшээд Беларусийн
Кирилл Романцевичийг 9:5, хагас шигшээд ОХУ-ын Илья Максимовыг 7:5-аар хожиж, алтан медалийн төлөө ОХУ-ын Фарид Алешкинтэй хүч үззв. Б.Түвшинбат 1/4 шигшээд ОХУ-ын Александр Периновыг 4:0, хагас шигшээд ОХУ-ын Роман Сидорчукййг 10:4-өөр буулгаж авав. Шигшээ тоглолтод Унгарын Габор Горбижтой тогложээ. 52 кг-ын Ж.Отгон-баяр, 60 кг-ын Д.Отгондалай, 69 кг-ын А.Бат-Очир нар хүрэл медаль хүртэв. Хагас шигшээд Ж.Отгонбаяр, Д.Отгондалай хоёр ОХУ-ын, А.Бат-Очир Украины боксчинд ялагдав. Манай бусад тамирчдын хувьд 11 кг-ын Н.Мөнхбаатар 1/8 49 кг-ын М.Чухал- Эрдэнэ, 56 кг-ын Энхтөр, 75 кг-ын Шинэбаяр нар 1/ 4 шигшээд ялагджээ. Ирэх сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Иорданы нийслэл Амман хотод болно.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )