ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороо, зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас тус аймагт зохион байгуулж буй Онцгой байдлын байгууллагын 2018 оны спортын олон төрөлтийн тэмцээний нээлт өчигдөр /2018.05.18/ боллоо.

Тэмцээнийг нээж ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг үг хэллээ. Мөн тэмцээний нээлтийн ажиллагаанд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр, бүсийн төвүүдийн дарга, удирдлагууд оролцлоо.

Спортын тэмцээнийг олс таталт, ширээний теннис, туухай өргөлт, бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгал, гар бөмбөг, сонс эргэлтийн төрлүүдээр зохион байгуулж байна. Тэмцээнд нийслэл, зүүн, баруун, өмнөд, хойд бүсээс шалгарсан нийт 15 багийн 320 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дүнгээ гаргаж аваргуудаа шалгаруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.