Б.Бат-Эрдэнэ ”Эрх чөлөөн орон”-оос алтан медаль хүртлээ

2018 оны 05 сарын 21
Чөлөөт бөхийн “Journeymen Cliff Keen” залуучуудын олон улсын тэмцээн тавдугаар сарын 19-20-нд АНУ-ын Нью-Йорк хотын Лейк Плэсидэд болсон талаар МЧБХ-оос мэдээллээ.

Манай улсаас 74 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын улсын аварга, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ түрүүлжээ. Тэрбээр нийт дөрвөн барилдаан хийж, алтан медалийн эзэн болсон байна. Тэмцээнд Монгол, АНУ, Канад, ОХУ, Итали, Казахстан, Швед, Швейцарь, Киргизстан, Унгар, Камерун гэсэн 11 орны залуу бөхчүүд өрсөлджээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top