Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай түрүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

Монголын үндэсний бөхийн холбоо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, “Гурван аварга” сантай хамтран Уялган голын алдарт гурван аваргын нэрэмжит барилдааныг өчигдөр / ням гарагт / Спортын төв ордонд зохион байгууллаа. 

Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын залуу харцага О.Хангай түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв. Харин их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, улсын заан Н.Жаргалбаяр, Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат, улсын Х.Гантулга нар шалгарч үлдлээ.

Хөвсгөл аймгаас төрөн гарсан гурван аварга болох Ж.Цэвээнравдан, Д.Дамдин, Ч.Бээжин нар гурвуулаа Цагаан-Үүр сумын Уялган голын хөвөөнд мэндэлсэн нь Монгол бөхийн түүхэнд давтагдаагүй ховор тохиол билээ.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top