Дамийл багшийн нэрэмжит тэмцээн маргааш Арвайхээрт эхэлнэ

2018 оны 05 сарын 22

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул, “Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, ард олондоо “Дамийл” хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээн 2018.05.23-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын спорт хорооны зааланд эхэлнэ.

Тамирчид 2001 оны нэгдүгээр сарын 1-ээс 2003 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн өсвөр үеийн хөвгүүдийн 42, 45, 55, 65, охидын 43, 49, 57, 65,

1998 оны нэгдүгээр сарын 1-ээс 2000 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 71, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 66 кг гэсэн нийт 16 жинд (хоёр жингийн зөрүүтэй байж болно) өрсөлдөх юм.

Тэмцээний эхний өдөр буюу маргааш өсвөр үе, хоёр дахь өдөр залуучуудын ангиллын барилдаан болно.

Image may contain: 1 person, eyeglasses and closeup

Монгол хүн олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойн хүрээнд болж буй тус тэмцээнийг “Асашёорюү” сан, “Шинэ Өвөрхангай” төсөл, Өвөрхангай аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөл, БТСГ, МЧБХ хамтран зохион байгуулж байгаа аж.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top