"Унадаг дугуйтай Улаанбаатар" дугуйн парад 6 дах жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн унадаг дугуйн парадыг Монголын Залуучуудын Холбоо UNDP in Mongolia-ийн Biofin Mongolia болон Залуу Дугуйчин клубийн залуучуудтай хамтран зохион байгуулсан ба Нийслэлийн Биеийн Тамир Спортын Хороо, Монголын дугуйн холбоо, “Cannondale”, “Alton” “Merida”, “Attila”, “Шоо” зэрэг дугуйн дэлгүүрүүд, дугуйн клубүүд дэмжиж ажилласан байна. Мөн залуучуудад дугуйгаар үйлчилсэн “Green Bike”-ын хамт олонд баярлалаа.
Унадаг дугуй бол байгаль орчинд ээлтэй зөв зохистой хэрэглээ юм. Тиймээс хүүхэд залуучуудыг байгаль орчинд ээлтэй спортоор хичээллэхийг уриалах, олон нийтэд дугуйн хэрэглээг сурталчлах, унадаг дугуйн зам, тэмдэг тэмдэглэгээ, зогсоолыг эрчимтэйгээр нэмэгдүүлэх уриалгыг төр засгийн удирдлагуудад хүргэх зорилготой уг параданд нийт 2500 гаруй дугуйчид дараах уриалгын дор нэгдэж оролцлоо.
1. Бүтээе Залуусаа
2. Хандлагаа өөрчилцгөөе
3. Эх болсон эх дэлхийгээ хайрлая
4. Цэвэр агаар цэнгэг усаа дээдэлье
5. Дугуйтай зорчигчдоо хайрлая
6. Байгаль орчноо хайрлан хамгаалъя
7. Уул усаа хамгаалъя
8. ЭКО хэрэглээг нэмье
9. Байгальдаа соёлтой амарцгаая
10. Дугуйн замаа нэмье
11. Замын хажууг налуу болгоё
12. Дугуйн зогсоолыг нэмье
13. Авто машингүй өдрийг нэмье
Энэ удаагийн унадаг дугуйн парадын онцлог нь олны танил эрхмүүдээс гадна хүүхэд залуучууд дугуйг өөрийн хэрэглээ болгож дугуйчдын тоо хэдэн арван мянгаар өссөн байдал, Дугуйчид байгаль орчинд ээлтэй хэрэглээг хэрэглэж занших, Эх дэлхийгээ хайрлах, Байгалийн төлөөх хөрөнгө оруулалт санхүүжилтийг нэмэгдүүлэх, Байгаль хамгаалах үйлсэд хүн бүр оролцож, хандлагаа өөрчлөх, Уул, ус, ургамал, амьтнаа хайрлахыг уриалж байгаагаараа онцлог юм. Дашрамд дурдахад 2012 оноос хойш “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан нөлөөллийн ажлуудын үр дүн эхнээсээ гарч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд унадаг дугуйн зам болон унадаг дугуйн зогсоолууд нэмэгдсээр байна. Мөн ирэх жилүүдэд Нийслэлийн Засаг даргын тамгын газар хот төлөвлөлтөд 320 км унадаг дугуйн замыг бүтээн байгуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн тухайд Сэлбэ, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг замуудад 10,6 км унадаг дугуйн зам хийхээр төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )