Лхоце уулын оргилд Монголын тамирчин гарлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

Уулын спортын мастер Ж.Бямбасүрэн өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:36 цагт дэлхийд өндрөөрөө дөрөвт бичигддэг Лхоце уулын /дтд-8516м/ оргилд гарсан байна.

Тэрбээр тавдугаар сарын 16-нд дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч Төрийнхөө далбааг мандуулсан билээ. Энэ амжилтуудаараа Жагдалын Бямбасүрэн Монголын уулчдаас нэг улиралд багтан 8000 м-ээс дээш хоёр оргилд авирсан хоёр дахь уулчин болж чадлаа. Түүнээс өмнө ОУХМ Л.Баярсайхан Чо-Оюу, Шишмангма уулсад авирч оргилуудад 8 хоногийн зайтай гарч байсан юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top