ОУ-ын шүүгч Б.Алтангадас “Буэнос-Айрес-2018”-ыг дэнсэлнэ

2018 оны 05 сарын 23

Аргентиний нийслэл Буэнос-Айрест болох өсвөр үеийнхний III олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээнийг дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсын нэг хүн багтлаа.

Чөлөөт бөхийн олон улсын шүүгч Баттулгын Алтангадас “Буэнос-Айрес-2018”-ыг шүүх болсон талаар МЧБХ-оос мэдээллээ.

Энэ оны тавдугаар сарын дундуур Узбекистаны нийслэл Ташкентэд болсон чөлөөт бөхийн өсвөр үеийн Азийн АШТ-ийг шүүн явуулсан “Шар тив”-ийн 29 шүүгч видео бичлэг, тойргийн тогтоол, онол, практик гэсэн дөрвөн шалгалт өгсөэ байнэ. Тэднээс тав нь аравдугаар сард өсвөр үеийнхний олимпийн наадмыг шүүх эрх авчээ.

Монголын чөлөөт бөхийн шүүгчдээс хүүхдийн олимпийн наадмыг анх удаа дэнслэх Б.Алтангадас нь 2009 оноос чөлөөт бөхийн шүүгчээр ажиллаж, 2011 онд улсын, 2013 онд олон улсын шүүгч болсон юм.

 

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.22.82) 2018 оны 05 сарын 23

Mongol hvn bvh hvn torlohtni ih bayr boloh oswor vriin olimpin 3 dugaar ih naadam shvvh aziin 5 ni shvvgchiin negeer shalgarsan baina shvv dee. yadaj neg mongolooroo baharhaj surah heregtei. Sonirohdgvi hvn ni unshahgvi l baina biz dee.

0  |  0
зочин(66.181.166.196) 2018 оны 05 сарын 23

хэнд хэрэгтэй мэдээ вэ, тэр алтангадастаа хэрэгтэй байх даа, бөхийн хэнээтнүүд зөвхөн өөрсөддөө хэрэгтэй ийм балай юмыг нийтэлж яадаг юм

0  |  0
Top