Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байгаа юм.
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дээрх 10 дахь тулаан энэ сарын 26-нд болно. Түүний энэ удаагийн өрсөлдөгч Колумба улсын боксчин Оскар Эскандон юм.
Тэрээр 2014 онд WBO- гийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга бөгөөд мэргэжлийн боксын ринг дээр 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, 3 удаа ялагдаж байжээ. Н.Төгсцогтын хувьд 2015 оноос хойш 9 тулаан хийж, 8 өрсөлдөгчөө бүгдийг нь хүнд цохилтоор ялж, хамгийн сүүлд Филиппиний Хармонито Де Ла Торрег оноогоор ялсан юм.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 4 )
Монгол хүүдээ амжилт хүсье.
Amjilt khusie. Mongol khuud.
Амжилт хүсье!!! Сэтгэлд минь олимпийн аварга шүү Кинг Төгсөө.
Хэдэн цагаас ямар сувгаар үзэх вэ. Монголоо дэмжинээ