Дарханчууд даамчдын аваргаа тодрууллаа

2018 оны 05 сарын 24

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын 55 жилийн нэрэмжит аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ.

Энэхүү нээлттэй тэмцээнд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн 40 гаруй даамчин оюун ухаанаа уралдуулсан байна.

Швейцарь системээр найман өрөг тоглож дүнгээ гаргахад СЭЗДС-ийн оюутан, дэд мастер Д.Дөлгөөн боломжит 16 онооноос 15-ыг аван тэргүүлж, аймгийн аварга даамчнаар тодорчээ.

Удаах байруудыг ОУИМ Р.Манлай 14, спортын мастер Я.Намхай, Н.Бат-Ирээдүй, Б.Сүхбат нар 11 оноогоор эзэлсэн байна. Эмэгтэйчүүдээс спортын мастер Ч.Марал-Эрдэнэ 10 оноогоор тэргүүлж, ДМ Б.Мөнхцэцэг, Н.Батцэцэг 10, I зэргийн тамирчин Ч.Орхончимэг 9, Т.Номинжин 8 оноогоор шагналт байранд шалгарчээ. Тэмцээний тусгай шагналыг өсвөрийн тамирчин Г.Хулан, С.Оргил, Б.Ууганбаяр нарт олгосон аж.

Энэ үеэр тэмцээнийг зургаа дахь жилдээ ивээн тэтгэсэн Дархан-Уул аймгийн Гаалийн газрын ахлах мэргэжилтэн Л.Амгаланг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын гакрын "Алтан од" одонгоор шагнажээ.

Д.Тамир
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.202) 2018 оны 05 сарын 26

Дарханы боловсрол соёлын удирдлага 5р цэцэрлэгийн эрхлэгчийг шалгаж хариуцлага тооцоочээ хандив нэрээр маш их хүүхдээс мөнгө авч идэж шамшигдуулж байна хувьдаа машин, хотод байр авч төсвийн хөрөнгөөр тоглож байна ажилчидаа хүчээр мөнгө суутгаж хөдөө гадаа зугаа цэнгэл хөөж авч явна хэдэн ажилчид нь хөлд нь үрэгдэх нь байна ямар ч удирдах чадваргүй мэдлэггүй багш ажилчидаа хүчээр мөнгө олох ажилдаа дайчилж байгааг Батжаргал та шалгаж хариуцлага тооцооч чадахгүй бол дээш нь хандах болно шүү.

0  |  0
Top