Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Сэкиваке Точиношин 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалтай оноолт таарсан бөгөөд дэвжээнээс шахаж гаргаснаар 12 даваатай болж, Озэки цол хүртэх боломжоо хадгаллаа. Хакүхо М.Даваажаргал хоёр унаа, 10 даваатай болов. 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Икейг давснаар 11 даваа, нэг унаатай тэргүүлэгчийн араас бичигдэж байна. Ичиножёо А.Ичинноров өрсөлдөгч Котоошёогикүд унаж 7 даваа 5 унаатай, Чиёошома Мөнхсайхан өрсөлдөгчдөө унаснаар 2 даваа, 10 унаатай боллоо.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
manai avarga setgel sanaa mash hetsuu baigaa aav ni unguruud